Сүүлийн 24 цагт /08.02-08.03/ 91 хүнээс Коронавируст халдвар илэрчээ



2021 оны 08 дугаар сарын 02-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 470 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 91-ээр нэмэгдэж нийт 2583 боллоо. 
Тодруулбал, Ховд сумаас 1, Мөнххайрхан сумаас 12, Алтай сумаас 1, Дөргөн сумаас 3, Мянгад сумаас 2, Зэрэг сумаас 1, Чандмань сумаас 8, Мөст сумаас 3, сум, багийн харьяалал нь тодорхойгүй 13 иргэнээс  халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 47 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Цамбагарав багт оршин суух 18,
-Магсаржав багт оршин суух 5,
-Буянт багт оршин суух 6,
-Бугат багт оршин суух 3,
-Наран багт оршин суух 3,
-Хайрхан багт оршин суух 1,
-Бичигт багт оршин суух 2,
-Рашаант багт оршин суух 2,
-Жаргалан багт оршин суух 3 иргэн,
-Малчны хороололд оршин суух 4 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.02/ байдлаар 159 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 31 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-10, хүндэвтэр-55 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Цэцэг суманд 1, Чандмань суманд 2, Буянт суманд 1 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна. 

Тэгвэл Жаргалант суманд 237, сумдад 38 нийт /275/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 30 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2062 нь эдгэрлээ. 
Өнөөдрийн /2021.08.02-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2294 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ