Сүүлийн 24 цагт /08.01-08.02/ 44 хүнээс Коронавируст халдвар илэрчээ



2021 оны 08 дугаар сарын 01-ний 8:00 цагаас 08 дугаар сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 330 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 44-өөр нэмэгдэж нийт 2492 боллоо. 
Тодруулбал, Буянт сумаас 1, Мянгад сумаас 1, Цэцэг сумаас 
4, Мөст сумаас 1 иргэнээс  халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 36 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Алагтолгой багт оршин суух 2,
-Цамбагарав багт оршин суух 1,
-Магсаржав багт оршин суух 2,
-Тахилт багт оршин суух 1,
-Буянт багт оршин суух 6,
-Бугат багт оршин суух 3
-Наран багт оршин суух 2,
-Баатархайрхан багт оршин суух 2,
-Хайрхан багт оршин суух 1,
-Бичигт багт оршин суух 2,
-Рашаант багт оршин суух 2 иргэн,
-Оршин суух багийн харьяалалаа тодорхой бичээгүй 12 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.02/ байдлаар 143 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 33 нь 0-18 насны хүүхэд, 2 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс хүнд-10, хүндэвтэр-40 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Цэцэг суманд 1, Чандмань суманд 1, Буянт суманд 1 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна. 

Тэгвэл Жаргалант суманд 228, сумдад 32 нийт /260/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 28 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2032 нь эдгэрлээ. 
Өнөөдрийн /2021.08.02-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2205 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ