Сүүлийн 24 цагт /07.31-08.01/ 51 хүнээс Коронавируст халдвар илэрсэний 40 нь Жаргалант сумаас батлагджээ



2021 оны 07 дугаар сарын 31-ний 8:00 цагаас 08 дугаар сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 400 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 51-ээр нэмэгдэж нийт 2448 боллоо. 
Тодруулбал, Алтай сумаас 2, Буянт сумаас 3, Мянгад сумаас 1, Дарви сумаас 1, Үенч сумаас 1, Мөнххайрхан сумаас 3 иргэнээс  халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 40 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Цамбагарав багт оршин суух 10,
-Алагтолгой багт оршин суух 1,
-Магсаржав багт оршин суух 2,
-Тахилт багт оршин суух 2,
-Буянт багт оршин суух 3,
-Наран багт оршин суух 7,
-Жаргалан багт оршин суух 2,
-Рашаант багт оршин суух 7,
-Баатархайрхан багт оршин суух 5,
-Бичигт багт оршин суух 1 иргэн байна. 



Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.01/ байдлаар 133 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 28 нь 0-18 насны хүүхэд, 3 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс хүнд-7, хүндэвтэр-34 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 38 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Цэцэг суманд 1, Чандмань суманд 1, Буянт суманд 1 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна. 

Тэгвэл Жаргалант суманд 216, сумдад 25 нийт /241/ хүн гэрээр эмчлүүлж байна. 



Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 17 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2009 нь эдгэрлээ. 
Өнөөдрийн /2021.08.01-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2059 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ