Ховд аймагт сүүлийн 3 хоног дараалан Коронавирусний халдвар илэрсэнгүй



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 08-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 09-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 461 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол нэмэгдээгүй, 245 хэвээр байна. Юутай ч Ховд аймагт сүүлийн 3 хоног дараалан Коронавирусний халдвар илэрсэнгүй.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.09/ байдлаар 22 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. 

“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 223 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ. 


Өнөөдрийн  /2021.05.09-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 336 иргэн, тусгаарлан ажиглах байранд 85 иргэн, гэрийн тусгаарлалтад 203 иргэн, гэрийн ажиглалтад 2498 иргэн байна. 

Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад “ДЭГЛЭМ”-ээ барьж “ДЭМ” болж буй нийт иргэдэдээ талархаж байна.  Гэхдээ бид тайвшрах болоогүй. Иргэн бүр “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж гаргасан хуваарийн дагуу вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье. Мөн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зөвлөж байна.  

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ