(1).jpg)
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 07-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 209 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол нэмэгдээгүй. 245 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.08/ байдлаар 30 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 215 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ.
(1).jpg)
Өнөөдрийн /2021.05.08-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 361 иргэн, тусгаарлан ажиглах байранд 111 иргэн, гэрийн тусгаарлалтад 190 иргэн, гэрийн ажиглалтад 2442 иргэн байна.
(1).jpg)
Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад “ДЭГЛЭМ”-ээ барьж “ДЭМ” чухал байна. Гэхдээ бид тайвшрах болоогүй.
Иргэн бүр “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж гаргасан хуваарийн дагуу вакциндаа идэвхтэй хамрагдах ёстой. Мөн:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"
