“Ковид-19”-ийн халдвар авсан нийт иргэдийн 50 орчим хувь нь эдгэрчээ



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 16-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 17-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 284 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 4-өөр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.17/ байдлаар нийт 160 боллоо. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан 3 иргэнээс, буяны ажилд оролцсон асуумжтай 1 иргэн халдвар илэрчээ. Шинээр ямар нэгэн голомт гараагүй байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.17/ байдлаар 78 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 3 өвчтөний биеийн байдал хүнд, 10 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Сүүлд халдвар авсан 3 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэх юм.
“Ковид-19”-ийн халдварын улмаас "Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс өнөөдрийн байдлаар 79 нь гэртээ гарч халдвар авсан нийт иргэдийн 49 хувь нь эдгэрээд байна. 

Өнөөдрийн  /2021.04.17-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 574 иргэн тусгаарлагдсан бол нийт 642 иргэн гэрийн ажиглалтад байна. 

“Ковид-19”
-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

ВИДЕО:

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ