Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 14-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 321 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж өнөөдрийн /2021.04.15/ байдлаар нийт 152 боллоо.
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс халдвар илэрчээ. Мөн аймгийн төвд ирж буяны ажилд оролцсон Үенч сумын нэг иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайн иргэнийг Үенч сумаас Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т тээвэрлэн ирж хэвтүүлсэн. Мөн ойрын хавьтлын 8 хүнийг авч ирж аймгийн төвд тусгаарлаад байна. Дам хавьтлын 13 хүнийг олж тогтоон Үенч суманд тусгаарласан бол Эрдэнэбүрэн суманд дам хавьтлын 36 иргэнийг тусгаарлажээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.15/ байдлаар 96 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 2 өвчтөний биеийн байдал хүнд, 6 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдвар авч эдгэрсэн хүний тоо өнөөдрийн /2021.04.15/ байдлаар 56 болж байна. Өнөөдөр 11 хүн эмнэлгээс гарна гэсэн урьдчилсан мэдээ байна.
Өнөөдрийн /2021.04.15-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 578 иргэн тусгаарлагдсан бол нийт 642 иргэн гэрийн ажиглалтад байна.
“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"
ВИДЕО: