Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 349 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдварын тохиолдол 3-аар нэмэгдэж нийт 131 боллоо

May be an image of road and mountain

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 12-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 349 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын тохиолдол 3-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.13/ байдлаар "Ковид-19"-ийн батлагдсан тохиолдол нийт 131 боллоо. 
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийг эмчилж байсан нэг эмч, тусгаарлалтад байсан нэг эмчээс халдвар илэрчээ. 
Нэг тохиолдол нь Эрдэнэбүрэн сумын харьяат иргэн. Тухайн иргэн нь аймгийн төвд буяны ажилд оролцсон байна. Аймгийн Онцгой байдлын газар, Шуурхай штабын шаардлагаар шинжилгээнд хамруулахад халдвар авсан болох нь батлагджээ. 
Халдварын голомтыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна.  
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т 101 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан 2 иргэнийг өнөөдөр тээвэрлэнэ.   
14 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 
Өнгөрсөн өдрүүдэд нийт 28 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарах хүний тоо өдөр өдөрт нэмэгдэнэ гэлээ. 
Өнөөдрийн  /2021.04.13-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын буюу 1 дүгээр хавьтлын 72 иргэн тусгаарлан ажиглах байранд, 205 иргэн гэрийн тусгаарлалтад, 15 иргэн эмнэлгийн орчинд, 49 иргэн ажлын байрандаа  тус тус тусгаарлагдсан бол нийт 633 иргэн гэрийн ажиглалтад байна.
“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

ВИДЕО:

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ