Гудамж талбай, байр орон сууцны орцонд бүрэн халдваргүйтгэл хийнэ



Хүн, малын гоц халдварт өвчин гарсаны дараа тухайн орчинд хаваргүйтгэл хийх нь халдварын вирусийг устгах, дараа дараагийн халдвараас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Тэгвэл аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб энэ 7 хоногт аймгийн хэмжээнд халдваргүйтгэл хийх ажилд голлон анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.



“Ховд-Жюлы” компани гэрээний дагуу халдвар бүртгэгдсэн байр, орон сууц, гудамж талбайд халдваргүйтгэл хийж байна. Харин аймгийн Мал эмнэлгийн газар халдвар илрээгүй бүх байр орон сууц /110 байрны, 165 орц/, гудамж талбай, нүхэн жорлонг бүрэн халдваргүйтгэх ажлыг хариуцан хийж эхлээд байна.



“Ковид-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш аймгийн Онцгой комиссоос гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд өнөөдрийг хүртэл /2021.04.12/ 280000м2 талбайд халдваргүйтгэл хийжээ.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ