Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 10-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 106 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын тохиолдол 7-оор нэмэгдэж 122 болсон байна.
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр болон гэрийн ажиглалтад байсан иргэдээс халдвар илэрчээ. Шинээр ямар нэгэн голомт гараагүй байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 111 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчилгээний үр дүнд одоогоор хүнд өвчтөн байхгүй, 6 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд нйит 11 иргэнийг эмнэлгээс гаргаж гэрийн ажиглалтад шилжүүлсэн бол өнөөдөр дахин 12 хүн гарах юм байна.
Өнөөдөр БОЭТ-ийн Халдвартын тасгийн “ТУСГААРЛАХ ЭМНЭЛЭГ”-т ажиллах эмнэлзүйн дараагийн баг ажлаа хүлээж авна. Өөрөөр хэлбэл, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч их эмч Н.Лүнчулуун, Сүрьеэгийн тасгийн их эмч А.Көрихбай, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Г.Гантулга, Т.Энхцэцэг, Төвлөрсөн ариутгалын тасгийн сувилагч Б.Оюунтуул, Халдварт өвчин судлалын тасгийн туслах сувилагч Б.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй эмнэлзүйн НЭГДҮГЭЭР баг өнөөдөр ээлжнээс бууж “ТУСГААРЛАХ БАЙР”-д шилжих юм.
Өнөөдрийн /2021.04.10-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 113 иргэн тусгаарлан ажиглах байранд, 500 гаруй иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 668 иргэн байна.
“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"