Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 21 хүн Олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж байна



Олон нийтийн цагдаа нар тухайн сум, орон нутагтаа ажиллаж буй Цагдаагийн ажилтан, алба хаагчдын ажилд дэмжлэг үзүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулдаг. Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 21 хүн Олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Тэдний ихэнх нь 1-5 жилийн хугацаатай ажиллаж байгаа бол Үенч сумын Олон нийтийн цагдаа С.Пүрэвсүрэн Олон нийтийн байцаагчаас эхлээд өдгөө 26 жил энэ албанд үүрэг гүйцэтгэж байна.


Олон нийтийн цагдаа нарт шинээр гарсан хууль журмыг сурталчлах, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах санал бодлыг нь сонсох ажлыг жил бүр зохион байгуулан ажилладаг. Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар хамтран 2 өдрийн хугацаанд зохион байгууллаа.

ВИДЕО:С.ПҮРЭВСҮРЭН /ҮЕНЧ СУМЫН ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА/





Энэхүү сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд оролцож Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон Олон нийтийн цагдаа, Цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлэх ямар асуудал тусгасан талаар танилцууллаа. Тэрбээр энэ үеэр Буянт, Жаргалант сумын Олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаад Дотоодын цэргийн харуулчины дамжаанд шалгалт өгч тэнцэн дэвшин суралцаж буй Ш.Үүрцайх, Б.Энхбат нарт баяр хүргэж ажлын амжилт хүслээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ