Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль давчуу орон зайн аврах ажиллагааны танхимын сургалтаар үргэлжилж байна. Газар хөдлөлтийн улмаас үүссэн нурангид нэрвэгдэгчийг эрэн хайх, аврах ажиллагаанд аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой тус сургалтын үеэр АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн Вес Фэрэйсон давчуу орон зайн аврах ажиллагааны талаар мэдээлэл хийж, туршлага солилцож байна.
Тус сургалт Монгол, Америкийн аврагчдын нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан үзүүлэх дадлага сургуулиар үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.