2017 оны 12 сарын 25-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт өртөн орон гэргүй болоод байсан Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирынх шинэ оны босгон дээр 5 ханатай иж бүрэн гэртэй боллоо. Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн шийдвэрээр Засаг даргын нөөц хөрөнгө болон БОЭТ, ХХҮГ, МХГ, БСУГ зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр гэр болон гэрийн доторх тавилга хэрэгслүүдийг хандивлаж өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгөв. Огноо: 12/29/2017 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3206 Мэдээ таалагдсан: