Ховд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан
“Аваргууд" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг
“Мөнгөн арслан-2017” спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо. Хоёр дахь удаагаа уламжлал болгон амжилттай зохион байгуулагдсан
“Мөнгөн арслан 2017” арга хэмжээний үеэр спортын салбарын шилдэг 9 номинацын эзэд тодорч шагналаа гардан авлаа. Тодруулбал, оны шилдэг Биеийн тамирын багшаар Үенч сумын сургуулийн биеийн тамирын багш С.Батжаргал, оны шилдэг ивээн тэтгэгчээр Баялаг буянт ХХК, оны шилдэг спорт хамтлагаар Энхсайхан даргатай Ховд дулааны станц, оны шилдэг спортын холбоогоор Т.Баатарзориг тэргүүнтэй Жүдо бөхийн холбоо, Т.Энхжаргал тэргүүнтэй ширээний теннисний холбоо, оны шилдэг эрэгтэй тамирчнаар Таеквондогийн ОУХМ Р.Сайханжаргал, оны шилдэг эмэгтэй тамирчнаар жүдо бөхийн тамирчин О.Саруул нар шалгарчээ. 2017 онд тив дэлхийд оролцсон спортын тэмцээн уралдаанаас алт мөнгө хүрэл медаль авч аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан амжилтаар оны шилдгийн шилдэг тамирчнаар Болор бээлий боксын клубын тамирчин Б.Буяндалай шалгарсан бол оны шилдэг дасгалжуулагчаар түүний багш , дасгалжуулагч спортын дэд мастер А.Магсаржав шалгаран хүндтэй шагналаа гардан авлаа.
ВИДЕО: