Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулан өнөөдөр нэгэн зэрэг албан ёсны нээлтээ хийлээ. Өөрөөр хэлбэл бүсүүдийн төв болох Дорнод, Ховд, Өмнөговь, Орхон аймгуудад энэхүү төв байгуулагдаж байна.
ВИДЕО:
Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хууль, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Ховд аймгийн Онцгой байдлын газар нь Баруун бүсийн төв болж бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг орон нутгийн удирдлагыг шуурхай мэдээ мэдээллээр хангах олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах Барүүн бүсийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн ийнхүү зохион байгуулав.
Бүсийн төвүүд бүрэн хэмжээгээр төхөөрөмжлөгдөхөд гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, зарлан мэдээлэх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай авч хэрэгжүүлэх техникийн бүрэн боломж бүрдэж байгааг энэ үеэр албаны хүмүүс онцолж байлаа. Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд анх удаа Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо, мэдээллийн сүлжээ, нэгдсэн удирдлагаар хангах олон төрлийн мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломж бүрдэж байна.