Ховд аймагт нийтдээ төр хувийн хэвшилд 700 гаруй ажил олгогчид ажиллаж байна. Аймгийн ажил олгогчдод хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах ажлын чиглэл, нийгмийн даатгал, татварын хуулиудын өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулах, 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэх, шилдэг түншлэгч ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчлах, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнийг Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс аймгийнхаа ажил олгогч эздийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд 120 гаруй ажил олгогчид оролцож байна.
Зөвлөгөөнийг зохион байгуулсанаар ажил олгогчид нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах нөхцөл боломж бүрдэнэ. Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч илүү үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Тийм ч учраас энэ удаагийн зөвлөгөөнөөс нийт ажил олгогчдод хандсан зөвлөмж гарган, мөрдөж ажиллах юм.
.