“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 05 дугаар сард тэмдэглэдэг байна.



Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.1.11 дэх заалтаар “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 05 дугаар сард тэмдэглэхээр заасан байдаг. Үүний дагуу Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг 05-р сарын 05 ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.




 Энэ өдөр эрхэлсэн ажилдаа тууштай байж, газрын харилцааны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нийт ажилчдад Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадрал, ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Б.Баярсүх  нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.




Мөн энэ салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа ГХБХБГ-ын жолооч Б.Нямдоржийг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Чандмань сумын газрын даамал Э.Цогтсайханыг аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр шагнасаныг гардуулан өглөө.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ