Эрдэнэбүрэн сумын 250 гаруй залуус чууллаа.



 Эрдэнэбүрэн сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэ удаагийн чуулга уулзалтыг  "Эрүүл бие-Саруул ухаан" гэсэн уриан дор зохион байгууллаа. Чуулга уулзалтанд нийтдээ 250 гаруй залуус оролцож байгаагийн 80 гаруй хувь нь малчин залуус байгааг онцолж байна. Чуулганд оролцож буй залуус өв соёлоороо бахархах дээдлэх, үе тэнгийн залуустаа үлгэрлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд санаачлага гарган чуулганы нээлтэнд Өөлд үндэснийхээ дээл хувцасаар гоёж оролцсон нь онцлог байлаа.













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ