Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчид сургалтанд хамрагдлаа.



Ховд аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран гэр бүл хүүхэд залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдийн сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд аймгийн Эрүүл Мэндийн Газар, Боловсрол Соёл Урлагийн Газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр Халамж Үйлчилгэний Газар, Жаргалант сумын анхан шатны нэгжид ажиллаж байгаа дээрх чиглэлээр үүрэг хүлээгчид хамрагдлаа. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын албаны төлөөлөл оролцов. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ