Өвчтөнд эмийн эмчилгээнээс гадна эмчилгээний хооллолт чухал байдаг. Иймээс аймгийн Эрүүл мэндийн газраас БОЭТ, СЭМТ, Ховд аймаг дахь тогооч нарын холбоотой хамтран эрүүл мэндийн байгууллагуудын хоолны чанар болон хоол үйлдвэрлэлийн тогооч нарын мэдлэг ур чадварыг сайжруулах зорилгоор
“Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн чанарыг сайжруулахад хүнсний ногоог хэрхэн ашиглах нь” сэдэвт сургалт, өдөрлөгийг өнөөдөр /2022.09.23/ зохион байгууллаа.
Сургалтад хөдөөгийн 16 сумын эрүүл мэндийн төв болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ортой эмнэлгийн тогооч нар хамрагдав.
Сургалтаар:
-Хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлага, стандарт, хоолны дээж авах,
-Эмчилгээний хоолны технологи, арга аргачлал
-Хүнсний ногоогоор хоол хийх арга аргачлал сэдвээр мэдээлэл хүргэж, дадлага ажиллалаа.