Мал маллах арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээрээ шалгарч "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" болсон Цэцэг сумын Баянгол багийн малчин Ц.Бадрах. Б.Тунгалаг нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ч.Уранчимэг нар сум орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэлээ.“Хөшөөтийн бага хуурайн ам” гэх газар хаваржиж буй малчин Ц.Бадрахынх малыг бэлчээрээр нь отроор малладаг туршлагатай гэнэ. Тийм ч учраас отрын бүс нутагтаа хаваржиж малаа төллөж байна. Уул нуруугаар голдуу нутаглаж нүүдэл суудал ихтэй байдаг учраас тэмээнээс бусад дөрвөн төрлийн малыг өсгөн үржүүлдэг байна. Тэд аав ээжээсээ мал маллах арга ухаанд суралцсан ч 2003 оноос хойш бие даан мал маллах болжээ. Тухайн үед 200 гаруй толгой малтай байсан бол 19 жилийн дотор өсгөн үржүүлсээр 1200 гаруй толгойд хүргэсэн байна. ВИДЕО: Огноо: 4/10/2022 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1103 Мэдээ таалагдсан: