
2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар нийт нутгаар -14...-22°C хүйтэн байдаг байна. (Зурaг 1)
Сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар 0–2 мм ордог. (Зурaг 3).

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим (Зураг 2) байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. (Зураг 4) Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 5-д харуулав.
Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С-аар хүйтэн, цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
