
2026 оны 02-р сарын 02-ноос 02-р сарын 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 04,05-нд зарим газраар бага зэргийн цас, 08-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи: Нийт хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр.
Агаарын температур: 06-нд нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Уулархаг нутгаар болон Алтайн өвөр говиор шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3....-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.