
-Аргын тооллын 3 сарын 16. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын 17, хөх бич, мэнгэ 2 хар, суудал гал, тэргүүн дагуул-13 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:03-18:58.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, газар хагалах, үр тариа цэцэг жимс тарих, малын хашаа, хороо барих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын үйл эхлэх, бурханд залбирах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, сүм дуган нээх, төмрийн үйл, шулмас, хараал хариулах сайн. Бурхан сахиус тахих, үс засуулах, бэрийн үйл, хурим хийх, эвлүүлэх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, мал гаргах, мал хөнгөлөх, улайны үйл, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ хувцас өмсөх, оёж, хатгах, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.