
-Аргын тооллын 3 сарын 15. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын 16, харагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, тугчин-12 од, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:05-18:57.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Насны буян бүтээх, буян хишгийн даллага авах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал гаргах, мод суулгах, хот байшингийн суурь тавих, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, мал гадагш өгөх, ажилчин авах, тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхтгох, лус тахих, усан балин тавих, эм залах сайн. Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, үс засуулах, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, равнайлах, ан гөрөө хийх, хэрүүл тэмцэл, зарга хийх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.