Энэ сарын 03-нд уулархаг нутгаар, 04-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо, хур тунадас, уулархаг нутгаар цас орно

May be an image of text

2024 оны 09-р сарын 30-наас 10-р сарын 07-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 10-р сарын 03-нд уулархаг нутгаар, 04-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо, хур тунадас, уулархаг нутгаар цас орно.

Салхи: 10-р сарын 03,04-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 10-р сарын 04-нөөс нийт нутгаар хүйтэрч, Уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +7...+12 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ