-Аргын тооллын 9 сарын 19. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)



-Аргын тооллын 9 сарын 19. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 16, улаан нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, од дэлгэрүүлэгч-26, үл зохилдох барилдлагат өдөр. Балжинням, дашням, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:34-18:56.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлдгэр дотор орших болой.
-Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ