-Аргын тооллын 7 сарын 1. Даваа (Сумьяа) гараг (2024)



-Аргын тооллын 7 сарын 1. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 25, улаан бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, гоё хүүхэн-1 од, үхэх барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:54.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, мод таслах, тангараг тавих, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, үс засуулах, ажилчин шүтүүлэх, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 

ӨНӨӨДӨР:-Аргын тооллын 6 сарын 30. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 24, хөхөгчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал уул, шийдэм-0 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:54.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлдүүд, хойморт орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, равнайлах, малын үс, ноос хяргах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах, шинэ дээл эсгэх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ