-Аргын тооллын 12 сарын 19. Мягмар (Ангараг) гараг (2023)



-Аргын тооллын 12 сарын 19. Мягмар (Ангараг) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 7, цагаагчин гахай, шувуун хошуут-24 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, арвидахын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:00.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул мууцээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, өвчин эмнэх, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, анд нөхөр болох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ