-Аргын тооллын 5 сарын 13. Бямба (Санчир) гараг (2023)



-Аргын тооллын 5 сарын 13. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын 23, цагаагчин хонь, чөдөр-23 од, суудал хий, мэнгэ 9 улаан, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:20.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээмуу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлдшүтээнд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, тээрэм босгох, андгай тавих, чуулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ