-Аргын тооллын 1 сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2023)-Билгийн тооллын 24, хөх нохой, эрхтний тэргүүн-15 од, суудал төмөр, мэнгэ 9 улаан, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:27.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлдүүд, хойморт орших болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин мал адгуус муулах, бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, равнай үйлдэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
-Аргын тооллын 1 сарын 15. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 23, харагчин тахиа, тэргүүн дагуул-13 од, суудал шороо, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:26.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлдшүтээнд орших болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.