-Аргын тооллын 1 сарын 13. Баасан (Сугар) гараг (2023)



-Аргын тооллын 1 сарын 13. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын 21, цагаагчин хонь, тугчин-12 од, суудал хий, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:23.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ