-Аргын тооллын 1 сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг (2023)



-Аргын тооллын 1 сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
-Билгийн тооллын 20, цагаан морь, харцага-11 од, суудал мод, мэнгэ 4 ногоон, хотол чуулганы барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:22.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ