-Аргын тооллын 10 сарын 1. Бямба (Санчир) гараг (2022)



Намрын дунд шарагчин тахиа (их) сар, 4 ногоон мэнгэ, шороо суудалтай.
-Аргын тооллын 10 сарын 1. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 6, улаагчин гахай, хонгорцог-17 од, суудал хий, мэнгэ 8 цагаан, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:50-18:32.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Гэвч могой, хулгана, гахай, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санажбодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин шүтээн босгох, хот балгад барих, тариа ногоо тарих, худалдаа хийх, бүтээл туурвил үйлдэх, бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, эд, мал гадагш өгөхөд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ