-Аргын тооллын 1 сарын 31. Даваа (Сумьяа ) гараг (2022)



-Аргын тооллын 1 сарын 31. Даваа (Сумьяа ) гараг (2022)
-Билгийн тооллын 29, хөх бич, элдэв тэнгэртэн-20 од, суудал ус, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Модон хохимой, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:21-17:50.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалгандорших болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд мууболой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ