-Аргын тооллын 2 сарын 21. Ням (Адьяа) гараг(2021)



-Аргын тооллын 2 сарын 20. Бямба (Санчир) гараг(2021)
-Билгийн тооллын шинийн 8, шарагчин гахай, чөлөөт эх-3 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, шидийн барилдлагатай өдөр. Хутганы ир, бямбанарма өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:50-18:22.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч могой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 

-Аргын тооллын 2 сарын 21. Ням (Адьяа) гараг(2021)
-Билгийн тооллын шинийн 9, цагаан хулгана, гөрөөсөн толгой-4 од, суудал ус, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:48-18:24.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, тустай үйлийг бүтээх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, шинэ дээл эсгэх, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. Зурхайч лам Д. Цогтбаатар. 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ