-Аргын тооллын 9 сарын 9. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 9 сарын 9. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын 22, хөхөгчин туулай, чөлөөт эх-3 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:21-19:16.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч тахиа, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, бурханд залбирах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, ном заалгах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, тариа ногооны үр суулгах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ