Аргын тооллын 6 сарын 24. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 6 сарын 24. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 3, шар нохой, үнэг-8 од, суудал төмөр, мэнгэ 9 улаан, рашааны барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч луу, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ