-Аргын тооллын 6 сарын 22. Даваа (Сумьяа) гараг (2020)



Зуны дунд хар морь (бага) сар, 4 ногоон мэнгэ, мод суудалтай.
-Аргын тооллын 6 сарын 22. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 1, улаан бич, өглөгт охин-6 од, суудал гал, мэнгэ 2 хар, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:55.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, мод, тариа тарих, худаг гаргах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, газрын амыг анх нээх, зөөлөн үйлд, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, сүм хийд босгох, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, хот байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, бурхан шүтээн тахихад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ