Аргын тооллын 5 сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2020)



-Аргын тооллын 5 сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 19, хөх бар, суулга-19 од, суудал мод, мэнгэ 8 цагаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:19-20:18.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч бич, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хишиг даллага авах, сан тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот тосгоны суурь тавих, хувцас эсгэх, тооцоо хийх, төлгө тавих, цэрэг хөдөлгөх, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаанд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал худалдахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ