-Аргын тооллын 3 сарын 28. Бямба (Санчир) гараг (2020)



-Аргын тооллын 3 сарын 28. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 4, цагаан морь, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:38-19:16.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Гэвч хулгана, гахай, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Худалдаа наймаа хийх, модны үйл, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, бэрийн үйл, хэрүүл тэмцэлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ