-Аргын тооллын 3 сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг(2020)



-Аргын тооллын 3 сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг(2020)
-Билгийн тооллын шинийн 2, шар луу, шийдэм-0 од, суудал гал, мэнгэ 9 улаан, хотол чуулганы барилдлагатай өдөр. Модон хохимой, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:42-19:13.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах. Зурхайч лам Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ