-Аргын тооллын 3 сарын 25. Лхагва (Буд) гараг(2020)



-Аргын тооллын 3 сарын 25. Лхагва (Буд) гараг(2020)
-Билгийн тооллын шинийн 1, улаагчин туулай, дэлгэрүүлэгч-26 од, суудал хий, мэнгэ 1 цагаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:45-19:12.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, замд гарах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаанд сайн. Бурхан шүтээн тахих, хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, ном сонсох, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Цогтбаатар 
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ