-Аргын тооллын 3 сарын 22. Ням (Адьяа) гараг (2020)



-Аргын тооллын 3 сарын 22. Ням (Адьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 28, хөх хулгана, чөдөр-23 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:51-19:08.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, тустай үйлийг бүтээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. Зурхайч лам Д.Цогтбаатар. 9661-6668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ