-Аргын тооллын 1 сарын 15. Лхагва (Буд) гараг /2020/



-Аргын тооллын 1 сарын 15. Лхагва (Буд) гараг /2020/
-Билгийн тооллын 20, улаагчин могой, харцага-11 од, суудал шороо, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:25.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасна маш муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Дэлгэрүүлэх үйл, эд юм бүтээх, сургуульд сурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд явахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ