-Аргын тооллын 9 сарын 29. Ням (Адьяа) гараг /2019 /
-Билгийн тооллын шинийн 1, шарагчин могой, тугчин-12 од, суудал уул, мэнгэ 8 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, няммэши барилдлагатай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:47-18:37.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нас охор болох муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, мал адгуус сургах, лам болох, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, гүйцээхэд сайн. Мод таслах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах төөнөх, шинэ дээл эсгэх, ном сонсох, бурхан шүтээн тахихад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д. Цогтбаатар.