-Аргын тооллын 9 сарын 8. Ням (Адьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 9 сарын 8. Ням (Адьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 10, шар бич, суулга-19 од, суудал гал, мэнгэ 2 хар, үхэхийн барилдлагатай өдөр. Цагаан шүүдэр 07:30.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:18-19:20.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, мал адгуус муулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, замд гарахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ