-Аргын тооллын 9 сарын 4. Лхагва (Буд) гараг / 2019 /



-Аргын тооллын 9 сарын 4. Лхагва (Буд) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 6, хөх луу, эрхтний тэргүүн-15 од, суудал ус, мэнгэ 6 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:13-19:28.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулбал өнгө зүс сайжрах маш сайн. Гэвч нохой, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, тариалангийн үйл, эд юм бүтээх, бичиг зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, эд, мал гадагш өгөхөд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ