-Аргын тооллын 1 сарын 4. Баасан (Сугар ) гараг / 2019 /
-Билгийн тооллын 29, цагаагчин үхэр, онгоц-18 од, шороо суудал, 6 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:12
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, хот суурин, байшин барилгын суурь тавих, сайн үйлс үүсгэх, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.