2017 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэргийн албанд татагдаж Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаасан 20 гаруй цэргийн алба хаагч өнөөдөр халагдлаа. Эдгээр цэргүүд нь алба хаах хугацаандаа Хөгжил Политехник коллежийн сантехник, гагнуур, засал чимэглэл, цахилгаан, мужаан зэрэг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмшсэн байна.
Тус хугацаат цэргийн алба хаагчдад аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Болдбаатар нар хүндэтгэл үзүүлэн хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасанд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.